Санасан сэтгэлийн “Эзэн” СТА Ж.Хишигдэлгэр дүүтэйгээ хамт тоглолтоо хийнэ
Ижил хун шиг хоёр сайхан дуучин байсан. Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр гэж. Хаа ч явсан ижилдэн дуулж, хаа ч явсан хос хун мэт урлаг, гоо сайхны төгөлдөр үзэмжийг эгч дүү хоёр харуулж явдаг байлаа. Харамсалтай нь эгч Ж.Хишигсүрэн нь өнгөрсөн жил бурханы оронд очсон билээ. Хүний амьдрал мөнх байхгүй нь харамсалтай. Тэгвэл царай үс, бие хаа, дуу хоолойны бядаараа дуучид дундаа тод харагддаг СТА Ж.Хишигдэлгэр өөрийн төрсөн Ж.Алтанхүүгийн хамт бие даасан тоглолтоо хийхэд бэлэн болжээ.
Тоглолтод МУГЖ У.Далантай, СТА хөөмийч Лхамрагчаа, СТА, “Киви” хамтлагийн дуучин Халиун, поп дуучин Бобо, “Гурван бүдүүн” хамтлаг, хөгжимчид, бүжигчид урилгаар оролцох юм байна.
Санасан сэтгэл дуу нь Хит болж, одоо ч youtube сувагт хандалтаараа түүчээлсээр байдаг нь дуучны ур чадвар, үг, ая зохиогчдын сэтгэл, зүрх нийлсэнтэй холбоотой. Саяхан улсын хэмжээнд “Санасан сэтгэл дууг хэн сайхан дуулах вэ” уралдаан зарлагдахад 21 аймаг, 9 дүүргээс маш олон хүн оролцож, энэ дуу үнэхээр ард түмний сэтгэл зүрхэнд шингэжээ гэдгийг харуулсан.
Дунд сургуулийн сурагчаас эхлээд идэр настнууд бүгд л энэ дууг мэддэг нь хүмүүсийн сэтгэлд ямар их хүрснийг харуулсан юм. Тиймээс санасан сэтгэл хэмээх сайхан дууг дэргэдээс нь сонсох сайхан боломж удахгүй тохиох гэж байна. Тоглолт энэ санарын 15-нд “UB Palace”-ийн концертийн их танхимд ганцхан болно гэнэ шүү.
Сэтгэгдэл үлдээх