Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ

Баянзүрх дүүрэг, 1, 3 ,7-р хорооны нутаг дэвсгэр, Сансарын тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх 0.9 км урт авто замыг хааж шинэчилнэ.
Хаах хугацаа: 2025 оны наймдугаар сарын 15-ны 23:00 цагаас
Нээх хугацаа: 2025 оны наймдугаар сарын 17-ны 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Сэтгэгдэл үлдээх