Секс хийхгүй байх нь эмэгтэй хүний биед муу юу?
Хэрвээ статистикт итгэвэл барууны орны амьдардаг эмэгтэйчүүдийн 45 хувь нь л байнгын сексийн харилцаагаараа бахархах боломжтой гэнэ. Гэхдээ эдгээрийн олонхи нь “алтан насандаа” хүрээгүй байгаа харьцангуй залуу охид гэсэн тооцоо гарчээ. |
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 30 хувь нь үе үе секс хийдэг бол харин үлдсэн хэсэг нь маш цөөхөн удаа бэлгийн харилцаанд ордог хэмээсэн байна. Эмч нар бэлгийн харилцаанд орохгүй байх нь физиологид төдийгүй сэтгэл зүйн талаасаа ч хортой гэж байнга зөвлөдөг.
Нас бие гүйцсэн эмэгтэй хүн өөрийн темпераментаас шалтгаалаад долоо хоногт 2-5 удаа бэлгийн харилцаанд орж байх ёстой гэнэ.
Бэлгийн тогтмол харилцаанд орохгүй байгаагийн сул тал 2-3 сарын дараа илэрдэг байна. Эхний шинж тэмдэг нь эмэгтэй хүний биеэ авч явах байдалд илэрнэ. Ийм тохиолдолд Эмч нар мөн бэлгийн харилцаанд орохгүй байх нь эмэгтэй хүний гадаад дүр төрхөнд бас нөлөөлдөг гэж баталдаг байна. Сексээс хол амьдарч буй бүсгүйчүүд илүү жингийн асуудалтай байх тохиолдол олон байдаг аж. Тэдний арьс, үсэнд асуудал үүсч эхэлдэг. Мөн хөгшрөлтийн шинж тэмдэг хурдан илэрдэг байна.
Удаан хугацаагаар бэлгийн харилцаанд орохгүй байснаас эмэгтэйчүүдийн өвчинд нэрвэгдэж мэднэ гэж эмч нар нотолдог. Ийм тохиолдолд умайн цус алдалт ажиглагддаг бөгөөд тэр байтугай хавдар болох тохиолдол ч байдаг гэнэ. Бэлгийн тогтмол эрүүл амьдрал нь дээр дурдсан асуудлууд тулгарах эрсдэлээс хамгаалдаг байна. |
Click here to change this text
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх