Цэс Close

Сибирийн мөнх цэвдэгт залуу арслан зааны үлдэгдэл бараг бүрэн бүтнээрээ олджээ

Сибирийн судлаачид 50.000 гаруй жилийн настай мөнх цэвдэг гэсгээн, эрэл хайгуул хийх явцдаа гайхалтай сайн хадгалагдсан өсвөр насны арслан зааны үлдэгдэл олж илрүүлсэн ба одоогоор судлаачид түүн дээр туршилт хийж байгаа аж.

Уг амьтныг, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өргөжин тэлж буй 80 метр гаруй гүнд орших асар том хотгор болох Батагайка тогооноос гаргаж авсан байна.

Якутск хотын Лазаревын нэрэмжит арслан зааны музейн лабораторийн эрхлэгч Максим Черпасов 110 кг гаруй жинтэй сэгийг хиймэл дамнуургаар гадаргуу дээр гаргасан гэж мэдээлжээ.

Түүний хэлснээр арслан заан амьсгал хураахдаа нэг жил гаруй настай байсан гэж таамаглаж байгаа ч туршилтын үр дүнд эрдэмтэд үүнийг илүү нарийвчлалтай батлах боломжтой болно. Түүний толгой, их бие нь бүтэн хадгалагдан үлдсэн нь ер бусын байна гэв.

"Ихэвчлэн хамгийн түрүүнд гэсдэг хэсэг буюу их биеийг нь өнөө үеийн махчин амьтан эсвэл шувууд ихэвчлэн идчихдэг. Энд жишээ нь, урд хөлийг нь идчихсэн байсан ч толгой нь гайхалтай сайн хадгалагдсан байна" гэж Черпасов ярьжээ.

Энэ бол Оросын мөнх цэвдэгт хийсэн гайхалтай нээлтүүдийн нэг болсон байна. Өнгөрсөн сард Саха, Якут гэгддэг зүүн хойд нутагт, эрдэмтэд 32.000 жилийн настай жижиг шүдтэй муурны үлдэгдлийг илрүүлсэн бол энэ оны эхээр 44.000 жилийн настай чонын сэг зэмийг илрүүлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Бэлтгэсэн: Сарасвати

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах