Цэс Close

Согтуу жолооч санаатайгаар хүн дайрч, амийг нь хохироогоод зугтсан хэрэг гарчээ

Санаатайгаар хүн дайрч, амийг нь хөнөөсөн хэрэг Өлзийт хороололд гарчээ.

Тодруулбал, энэ сарын сарын 18-ны 03:46 цагт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд "Санаатайгаар хүн дайраад зугтсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Шалгалтын ажиллагаагаар 30 настай, эрэгтэй "Г" гэгч нь согтуурсан үедээ 29 настай, эрэгтэйг санаатайгаар дайрч амийг нь хохироож зугтсан болох нь тогтоогджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах