“Солирын од” киногоор алдаршсан Тайваний од Барби Хсу нас эцэслэжээ
Тайваний жүжигчин Барби Хсу Японд амралтаар явж байхдаа ханиад томуу тусч уушгины хатгалгаа өвчнөөр нас барсан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Тэрээр 48 настай байсан юм.
Хсу бол мандарин хэлээр ярьдаг дэлхийн нэртэй хүмүүсийн нэг бөгөөд 2001 онд "Солирын цэцэрлэгт хүрээлэн" олон ангит кинонд тоглосноороо алдартай.
Түүний эгч Ди Хсу өнгөрсөн даваа гарагт Тайваний TVBS News телевизэд өгсөн мэдээлэлдээ түүнийг нас барсан гэж батлажээ.
"Сар шинийн баяраар гэр бүлээрээ Японд амрахаар ирсэн. Миний хайрт эгч Барби харамсалтай нь томуугийн улмаас уушгины хатгалгаа өвчнөөр өвчилж биднийг орхисон" гэж Ди Хсу мэдэгдэлдээ дурджээ.
Тайванийн 48 настай алдартан нас барсан гэсэн нууцлаг нийтлэл нэгэн фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэний дараа Хсуг нас барсан тухай цуурхал ням гарагаас эхлэн тархсан юм.
Даваа гарагт түүний нас барсан мэдээ батлагдсан явдал нь түүний шүтэн бишрэгчдийг цочирдуулсан ба тэд олон нийтийн сүлжээгээр түүнд зориулан эмгэнэл илэрхийлж байгаа юм.
"Тэр дөнгөж 48 настай ... энэ бол хэтэрхий гэнэтийн зүйл". "Үүнийг хүлээн зөвшөөрөхөд жаахан хэцүү байна." гэсэн сэтгэгдлүүдыг Weibo хуудсанд нийтэлжээ.
Мөн Weibo сайтад Японы томуугийн тухай нийтлэлүүд трэнд болж байна.
Эх сурвалж: BBC
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх