Цэс Close

Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт цахилгааны шугамд гэмтэл гарчээ

Нийслэлийн зарим дүүргийн нутаг дэвсгэрийн цахилгаан эрчим хүчний өнөөдөр өглөө шугамд гэмтэл гарч, тасарчээ.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 11, 12, 13, 14, 17, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх цахилгаан эрчим хүчний шугамд өнөөдөр өглөө гэмтэл гарч, хэвийн байдалд оруулахаар ажиллаж байгааг "УБЦТС" ТӨХК-аас мэдээллээ.

Харин Баянгол дүүргийн 1, 3, 4, 24, 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 1, 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан гэмтлийг засварлахаар шуурхай багийнхан очиж яваа гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах