Сонгинохайрхан дүүргийн арын далан дагасан авто замын засвар, шинэчлэлтийг энэ онд багтааж хийнэ
Өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатар хот анх удаа бонд босгосон. Тус бондын санхүүжилтээс 150 тэрбум төгрөгийг авто замын засвар шинэлэлтийн ажилд зарцуулахаар төлөвлөсөн.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт эхний ээлжид гурван байршлын 20 км гаруй замд ээлжит их болон урсгал засвар хийхээр төлөвлөөд байна. Тодруулбал, тус дүүргийн 4, 5 дугаар хороо, дүүргийн арын далан дагасан авто замын засвар, шинэчлэлтийг энэ ондоо багтааж хийнэ.
Сэтгэгдэл үлдээх