Судалгаа: Хорт хавдраар өвдсөн иргэдийн 87% нь 45-аас дээш насныхан байна
Монгол Улсын хүн амын нас баралтын 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байна. Тэр дундаа элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж, мөн сүүлийн жилүүдэд нойр булчирхайн хорт хавдрын улмаас нас баралт огцом нэмэгдэж буйг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулсаар байгаа юм.
Хорт хавдраар оношлогдсон нийт тохиолдлын 70.4 хувь нь хожуу шатанд буюу 3-4 дүгээр үед, 29.6 хувь нь 0-2 дугаар үед оношлогдсон байдаг бөгөөд 87 хувь нь 45-аас дээш насныхан байна.
Иргэн та хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлж, эрсдлийг бууруулж чадна. Үүний тулд юуны түрүүнд хорт хавдраас урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагдан өвчнийг эрт үед оношлох, эмчлэгдэх, эдгэрэх бүрэн боломжтойг ХСҮТ-өөс зөвлөж байна.
Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?
Тамхи татахгүй байх,
- Тамхи татахгүй байж эргэн тойрны хүмүүсийг тамхиар хордуулахгүй байснаар өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хорт хавдраар өвдөхөөс урьдчилан сэргийлж чадна. Уушигны хорт хавдрын 90% тамхинаас үүдэлтэй байдаг.
Эрүүл хоол хүнс хэрэглэх
- Хоол хүнсэндээ хүнсний ногоо, жимс зонхилон хэрэглэж, бүхэл үрийн үр тарианы зүйлс хэрэглэхийг эрхэмлэх, махны хэрэглээг тохируулж, амьтны гаралтай өөх тосны хэрэглээг багасгах зэрэг нь хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэхэд тус болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг Эрдэнэс Тавантолгой ХК дэмжин ажиллаж байна.
Сэтгэгдэл үлдээх