Цэс Close

Сураггүй алга болсон аав, охин хоёрын цогцсыг нуурын гүнээс машинтай нь олжээ

Увс аймгийн Ховд сумын Ачит нуур багийн “Олон нуурын холбоо цоохор” гэдэг газар наймдугаар сарын 01-ний өдрийн 23:00 цагийн орчим “Олон нуурын холбоо цоохор” гэдэг газраас Улаангом сумын чиглэлд суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Н нь бага насны хүүхдийнхээ хамт сураггүй болжээ.

Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд “Цоохорын-Адаг” нуурын усанд автомашинтайгаа живсэн байж болзошгүй тухай дуудлагыг өчигдөр буюу 03-ны өдрийн 10:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Ховд сумын мэргэжлийн ангийнхан очиж, 33 настай эрэгтэй, 5 настай охин хоёрыг эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Оройн 20:23 цагт иргэн эрэгтэйн цогцсыг “Цоохорын-Адаг” нуурын эргийн 4 метрийн гүнээс, 21:50 цагт охины цогцсыг нуурын 6 метрийн гүнээс автомашины бүхээг дотроос тус тус олжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах