Сурагчдын амралт эхэлж байгаа тул хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг ТЦА-аас анхаарууллаа
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн долоо хоногт 1,203 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 843 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 26 нь нийслэлд, 12 нь орон нутагт 12 буюу нийт 38 хүн гэмтэж бэртжээ. Дөрвөн хүн ослын улмаас нас барсан байна.
Мөн хүүхэд өртсөн 16 осол бүртгэгдэж, 19 хүүхэд гэмтжээ. Насны хувьд 5-18 насныхан байна.
Энэ долоо хоногоос эхлэн сурагчдын амралт эхэлж буй тул эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, зам тээврийн ослоос сэргийлнэ үү.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож осол гаргасан 11 тохиолдол бүртгэгдсэн болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх