Цэс Close

Сэр Алекс Фергюсоны тухай таны сонсоогүй 7 баримт

[cmsmasters_row data_shortcode_id="e0mddoadz" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="74p36gg2je" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="6vwxv4drip" animation_delay="0"]

“Манчестер Юнайтед”-ыг 26 жилийн турш удирдахдаа Премьер лигийн аваргын цомыг 13 удаа өргүүлсэн шотланд мэргэжилтэн Сэр Алекс Фергюсон өчигдөр 79 насны сүүдэр тухайллаа.

Аймшигтай, нямбай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, яхир тооцоотой шотланд үнэг гэх түүний тухай таны сонсоогүй байж мэдэх долоон баримтыг дурьдая.

Оуэн Койл: Хоёр лонх удаан дарс

“Бернли”-гийн дасгалжуулагч байсан Оуэн Койл ийм нэгэн түүх хүрнэжээ.

  • Би Европын дэвжээнд баг удирдах эрхийн үнэмлэх авахын тулд Швейцарьт дасгалжуулагчийн курст суралцаж байлаа. Тэнд надтай хамт Жим Фитлинг мөн Мартин Фергюсон суралцсан юм. Мартин бол Сэр Алексийн дүү л дээ. Бид хоёр нэг удаа ярилцаж байгаад би түүнд “Мартин, чи ах руугаа нэг яриадхаач. Нэг тоглогчийг нь авмаар байна. Надаас урьтаад өөр баг авчихвий гэж тэвдээд байгаа юм” гэлээ. Ингээд Мартин залгалаа. Би Фергюсонд “Та надад нэг тус болооч. Крис Иглзийг би авмаар байна” гэлээ. Тэгсэн хариуд “Бид долоодугаар сарын 4-нд бэлтгэлдээ гарна. Тэгэхээр би түүнтэй ярилцья. Харин тэр болтол над руу дахиж битгий залгаарай” гэлээ. Ингээд хэлснийх нь дагуу би долоодугаар сарын 4 хүртэл тэсээд өглөөний 8:30-д залгалаа. “Чи хэлсэн амандаа хүрлээ. Одоо бид нар Өмнөд Америк руу улирлын өмнөх бэлтгэлд явна. Ирж байгаад шийдье. Харин иртэл битгий залгаарай” гэлээ. Крис Иглз тэр улирлын өмнөх бэлтгэл тоглолтуудад багийнхнаас хамгийн олон гоолыг оруулсан юм. Би ч дотроо “За одоо надад өгөхөөсөө өнгөрлөө” гэж бодлоо. Ингээд бэлтгэлээс буцаад ирэхэд нь ярилаа. “Чамайг залгах байх гэж хүлээж байлаа. Ярьсандаа шүү” гэж байна. Би жаахан санаа зовж байснаа нуулгүй хэлтэл “Тэр өөрөө танай багт очьё гэж байгаа юм. Тэгэхээр танайх л гэсэн үг” гэж билээ. Түүнээс хойш би Сэр Алекстай их сайн харилцаатай болсон юм. Бид Чемпионшип лигийн плей-оффт түрүүлж, Премьер лигт дэвшихэд надад баяр хүргэсэн. “Та нар улирлыг маш сайн өнгөрүүллээ. Манай багтай тоглохдоо надад болон манай дасгалжуулагчдын албаныханд хоёр лонх улаан дарс бэлдэхээ мартав” гэсэн. Гэтэл улирлын эхний тоглолтод бид “Юнайтед”-тай таарч, хожлоо. Гэвч Сэр Алекс амласныхаа дагуу манай өрөөнд ороод ирсэн. Бид хэдүүлээ цаг гаруй сайхан ярьж сууцгаасан юм. Би уудаггүй болохоор пиарын ажилтнаа сайн дарс аваад ир гээд гүйлгэсэн байлаа. Бараг 300-400 паундаар дарс авчихсан орж ирж билээ. Тэрийг нь би хөргөгчинд хийгээд Сэр Алексийг орж ирэх болов уу гэж хүлээж суусан юм. Тэр орж ирэхэд бид улаан дарсаа задалж, бүгдийг нь ууж дуусгасан.

Даррен Флетчер: Ээж уурлаад утсаа чулуудчихсан

Хагас хамгаалагч Даррен Флетчер “Юнайтед”-ын академид байхдаа ирээдүйд нэгдүгээр багт тоглож чадах эсэхдээ эргэлзэж байсан үеийнхээ тухай дурсчээ.

  • Би “Ньюкасл”-д оччих тун дөхсөн юм. 12 настайгаасаа “Юнайтед”-ын академид суралцсан ч “Ньюкасл” тухайн үедээ Английн хамгийн хүчтэй клубүүдийн жагсаалтын хоёрт байлаа шүү дээ. Тэр үед хүмүүс надад “Наад “Юнайтед”-ынхаа хагас хамгаалалтын тоглогчдыг хар. Ийм багт чамд тоглох зай олдохгүй. Чи эртхэн “Ньюкасл”-д оч. Гэрт чинь ч ойрхон” гэж ятгана. Би ч гэсэн тэгж бодно. Гэтэл Сэр Алекс саад хийсэн юм.Сэр Алекс шууд манай гэр рүү залгасан. Эгч маань утас авснаа “Танай босс аймаар ууртай байна” гээд өглөө. Би тэгэхэд 15 настай жаалхүү байлаа. Утсаа автал хашгирч загнаж гарлаа. Би бүр яахаа мэдэхгүй бүлх залгичихсан юм шиг таг дуугүй л сонсоно. Тэгсэн бүлтэгнэн зогсоо намайг ээж анзаараад харилцуур шүүрэн аваад хэдэн секунд сонслоо. Тэгснээ “Дахиад миний хүүтэй ярих гээд үзээрэй” гээд утсаа чулуудчихлаа. Би яг юу болсныг ч үнэндээ ойлгоогүй.Тэгж байтал дахиад утас хангиналаа. Сэр Алекс хэлж байна аа “Хатагтай Флетчер, та намайг уучлаарай. Таны хүү надад маш таалагддаг. Би одоо Эдинбургээс эхний нислэгээр танайд яваад очьё” гэж байна. Тэгсэн ээж цэвэрлэж янзлаагүй гэрээ нэг харснаа “Үгүй үгүй, та ирээд хэрэггүй. Би Дарренийг өөрийг нь аваад очьё” гэж билээ. Ингээд би үнэхээр Эдинбургт очиж, Сэр Алекстай ярилцсан юм даа. Тэгэхэд би хөлбөмбөгчийн замналдаа хамгийн чухал шийдвэрээ гаргасан.

Билли Старк: Зөрөх зуур хэлсэн үг

Сэр Алекс Фергюсоны удирдлага дор “Сент Миррен” болон “Абердин”-д тоглож байсан Билли Старк ийн ярьжээ.

  • 1985 онд “Абердин”-тай Шотландын лигтээ түрүүлдэг жил юмдаг. Бид “Селтик Парк”-т очиж тоглоход би пенальти алдчихлаа. Дараа нь Дэйви Прован гоол оруулаад бид “Селтик”-т 2:1-ээр хожигдсон юм. Дараагийн долоо хоногт бэлтгэлийн үеэр миний хажуугаар өнгөрөхдөө Фергюсон нэг юм сонстох төдий хэлсэн юм. “Цом гардахад гай болчихгүй гэж найдья” гэж тэр хэлсэн. Зүгээр зөрөхдөө л хэлж байгаа юм шүү дээ. Тэр үг надад маш хүчтэй нөлөөлсөн. Тэр үгний хүчээр би тэр улиралд маш сайн тоглож, байнга шахам гоол оруулж билээ. Ер нь Фергюсон сэтгэлзүйн тоглолт хийхдээ их сайн, цагийг нь ч яг олдог.

Арчи Нокс: Угаалгын газрын ажилтнуудтай цай уув

“Абердин” болон “Манчестер Юнайтед”-д Сэр Алекс Фергюсоны туслахаар ажилласан Арчи Нокс ингэж ярьжээ.

  • Бид хоёр нэг их сайн танил биш байлаа. Тэгсэн тэр надтай ярилцья гэж байна. Өрөөндөө урилаа. Тэгээд “Абердин”-д миний туслахаар ажиллах уу? гэж хэлж билээ. Би дуун дээр нь л зөвшөөрсөн. “Хэзээ ажилдаа орох уу?” гэхэд нь “Маргааш” гэж хариулсан юм. “Абердин”, “Манчестер Юнайтед”-д Фергюсон нэг л янзаараа ажилласан гэж би хэлнэ. Түүний нэг том онцлог бол академид маш өндөр ач холбогдол өгдөг. Тиймдээ скаутуудын том баг бүрдүүлсэн. “Академийн хөвгүүдээс хэн нэг нь өөр тийш явахыг хүсч байвал надад хурдан дуулгаж байгаарай” гэж байнга захина. Түүний ачаар л бид Бекхэм, Батт, Гиггз, Скоулз, ах дүү Невиллийг авсан юм. Академидаа авахыг хүсч буй юмуу эсвэл дөнгөж авсан хөвгүүдийн гэр бүлийнхэнтэй сайн танилцана. Эцэг эхийг нь тоглолтод урина. Бекхэмийг урихад тэр аав, ээж бас эгчтэйгээ хамт ирж билээ. Лондонд болсон нэг тоглолт урьж авчирсан. Тоглолтын мөн зочид буудалд хүртэл клубын мөнгөөр дааж байлгасан. “Манчестер Юнайтед”-д очихынхоо өмнө Фергюсон надад “Хоёулаа очоод бүх хүнтэй нь сайн танилцана шүү” гэсэн юм. Бүх хүн гэж клубын жирийн нэг ажилчнаас удирдлага хүртэл. Тогооч, цэвэрлэгч, угаагч гээд бүгдтэй нь танилцья гэж байгаа нь тэр. Үнэхээр ч тэгсэн. Угаалгын газрын хоёр ажилтантай цай ууж их удаан ярьж суусан юмдаг. Ер нь Фергюсоны бодлоор бол клубын хүн бүр нэгдмэл нэг хүн шиг байх ёстой. “Абердин”-д ч гэсэн тэр клубын бүх ажилчдыг таньдаг байсан.

Оле Гуннар Сульшер: Хүү минь, зүгээр дээ...

Эдүгээ “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагчаар ажиллаж буй Оле Гуннар Сульшер ийм нэг түүх ярьжээ. Сульшер өвдгөндөө дахиад хүнд гэмтэл авсан тул хагалгаа хийлгэлгүй замналаа өндөрлүүлсэн нь дээр гэж шийдсэн үед юм байна.

  • Би клубын автозогсоол дээр машинаа тавиад эргэтэл босс хажууд ирээд “Яаж байна , миний хүү?” гэлээ. “Сайнгүй байна аа. Дахиад хагалгаа хийлгэ гэнэ. Би хагалгаа хийлгэмээргүй байна. Би тоглохоо больсон нь дээр байх” гэлээ.Тэгсэн намайг мөрөөр тэврээд “Хүү минь, битгий санаа зов. Чи гайхамшигтай замналаар бахархам амжилтад хүрлээ. Үүгээрээ бахархах хэрэгтэй. Энэ улиралд ч чи сайн байлаа. Одоо чи яагаад миний довтлогчдын дасгалжуулагчаар ажиллаж болохгүй гэж? Гэртээ очоод хэдэн хоног амарчихаад хүрээд ирээрэй” гэж билээ. Би 21 хоног амарчихаад эргээд очсон. Тэгээд Криштиано, Руни, Тевесийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Уэйн Руни өрсөлдөгчийнхөө хөлийн завсраар бөмбөгөө цохиж гоол оруулахад би хүүдээ “Аав нь энийг зааж өгсөн юм шүү дээ” гээд бахархан суудаг байлаа.

Пол Паркер: Чиний эхнэр эмнэлэгт байгаа нь надад огт хамаагүй

Пол Паркер “Юнайтед”-ын хувцас солих өрөөнд хэн ч утсаа асаалттай байлгаж болдоггүй журмын тухай ийн өгүүлсэн байна.

  • Тэгэхэд Стив Брюс /одоо Ньюкаслын дасгалжуулагч/-ийн эхнэр эмнэлэгт хэвтчихсэн байсан юм. Эхнэрт нь хагалгаа хийх өдөр бид тоглолттой байлаа. Эхнэр нь хагалгаатай байсан тул Брюс утсаа унтраагаагүй юм байж л дээ. Тэгээд хувцас солих өрөөнд утас хангинаад эхэллээ. Бид хэний утас вэ гээд нэг нэгэн рүүгээ сандран харцгаана. Минийх биш болохоор би итгэлтэй сууна. Денис Ирвин хэзээ ч утсаа хувцас солих өрөөнд асаадаггүй тул нааш цаашаа бухимдангуй харлаа. Том Пит /Шмейхель/ ч өөрийнх нь утас биш гэдгийг нүүрнийхээ төрхөөр ойлгуулах гэж хичээнэ. Ганц Брюс л тэвдэж, нүд нь гүйлгэнээд болдоггүй. Ингээд яалт ч үгүй, “баригдлаа”. Босс утсыг нь шүүрч аваад ямар ч тайлбар хэлэх боломж өгөлгүй "Чиний эхнэр эмнэлэгт байгаа нь надад ямар ч хамаагүй" гээд хана руу шидэхэд, утас нь эвдрэн унаж билээ.

Дэвид Бекхэм: Миний хөлбөмбөгийн аав

  • Би өмнө нь олон удаа хэлж байсан даа. Сэр Алекс бол миний замналд таарсан хамгийн шилдэг дасгалжуулагчаас гадна мөн миний хөлбөмбөгийн аав маань. Би 11 настайгаасаа хойш “Юнайтед”-ын академид хүмүүжиж, хөлбөмбөгч болсон. Энэ багт, ийм эрхмийн удирдлага дор ажилласнаараа би үргэлж бахархдаг. Түүнгүйгээр би өдий зэрэгт хүрэхгүй байсан.

 

Р.Гэгээ

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах