Сүхбаатар аймаг хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа
Сүхбаатар аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан болжээ. Хуралдаанаар халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан зургадугаар сарын 24-ны өглөөний 06:00 цагаас эхлэн аймаг, сум хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 14 хоног хязгаарлах шийдвэр гаргажээ. Тодруулбал,
- УОК-ын шийдвэрийн дагуу буяны ажил, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаан, хүнс тээвэр, орон нутгийн бүтээн байгуулалттай холбоотой албан томилолтоос бусад хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэв.
- Улаанбаатар, Баруун-Урт чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж өдөр бүр цагийн хуваарийн дагуу явуулахаар шийдвэрлэлээ./ Зөвхөн орон нутгийн харъяалалтай үндсэн хаяган дээрээ ирэх иргэдийг нэвтрүүлнэ./
- Нийт өвчлөгчдийн 10 орчим хувь 2-р тунд хамрагдсан иргэд байна. Иймд Улаанбаатар хотоос ирэх иргэдийг ПСР шинжилгээ болон вакцин хийлгэснээс үл хамаарч, долоо хоног гэрийн тусгаарлалтад байхаар шийдвэрлэв.
- Аймаг, сумдын хооронд хөдөлгөөний хязгаарлалт хийгдэнэ. Үндсэн хаяг дээрээ очиж байгаа иргэд Онцгой комисс шуурхай штабаас зөвшөөрөл авахгүй зорчиж болно.
- Зайлшгүй зорчих шаардлагатай иргэдийн хүсэлтийг цахимаар авч шийдвэрлэнэ.
- Халдварын тархалт өдөр бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан төрийн байгууллага 10 хүртэлх хувиар ажиллах чиглэл өгөв. Хөдөлгөөний эрчим бага байх зохицуулалт хийх.
- Мэргэжлийн байгууллагууд хүний нөөцийн хомсдолд орж байгаа учраас төрийн байгууллагын 10 хүртэл хувиар ажиллах зохицуулалтыг хийх, шуурхай штабын хүний нөөцийг нэмэгдүүлж төрийн байгууллагаас татан ажиллуулахад байгууллагын удирдлагуудад үүрэг өгөв.
- Худалдаа үйлчилгээний байгууллага болон хүнсний дэлгүүрүүд 15 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг аж ахуй нэгжийн удирдлагуудад чиглэл болгов.
- Аялал жуулалтай холбоотой хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд хязгаарлав. Дотоодын хөдөлгөөн буюу Баруун гол ногоон бүс дагасан хөдөлгөөнийг хориглож, холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллана.
- 07 дугаар сарын нэгнээс ЭЕШ улс орон даяар зохион байгуулагдана. Сумдаас ирэх суралцагчдыг нэгдсэн зохион байгуулалтаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудд үүрэг чиглэл болгов.
- Аймгийн нэгдсэн эмнэлгийн дэлгэсэн ор дүүрч 278 хүн эмчлэгдэж байна. Хөнгөн өвчтөнийг сумандаа эмчлэхэд бэлтгэл бэлэн байдлыг хангаж тусгаарлан эмчлэх байрыг 06 дугаар 25-ны дотор бэлтгэл байдлыг хангах үүрэг чиглэлийг сумдын онцгой комиссын дарга нарт өгөв.
Халдварын тархалт өдөр бүр эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед иргэд хөдөлгөөн хийхгүй байх, онцын шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг уриалж байна.
Сэтгэгдэл үлдээх