Сөүл хотод амны хаалт заавал зүүх шаардлага хэрэгжиж эхэллээ
Өнөөдөр буюу Даваа гарагаас эхлэн Өмнөд Солонгосын нийслэлд амны хаалт заавал зүүх журам хэрэгжиж эхэллээ.
Шинэ журмын хүрээнд Сөүл хотын бүх иргэд дотоод орчинд болон олон хүн цугларсан гадаад орчинд хоол идэхээс бусад бүх тохиолдолд заавал амны хаалт зүүх ёстой болж байна.
Өмнө нь тус хотод зөвхөн автобус, такси, метронд амны хаалт зүүх журам хэрэгжиж байжээ.
Сүүлийн өдрүүдэд Сөүл хот болон түүний ойр орчмын бүс нутагт христийн сүмээс гаралтай коронавирусийн халдвар эрчимжсэн тул ийм арга хэмжээ авч байна. Наймдугаар сарын 15-наас 22-ны өдрүүдэд Сөүл хотод 1,000 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн юм.
Харьцуулбал Өмнөд Солонгост анхны тохиолдол бүртгэгдсэн нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш наймдугаар сарын 14 хүртэл хугацаанд Сөүл хотод 1,800 орчим тохиолдол бүртгэгдэж байжээ.
Эх сурвалж: Yonhap News
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх