С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэжээ
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал, холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэжээ. Энэ мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар твиттер хуудастаа жиргэж, баталгаажуулаад байна.
Эргэн сануулахад... Нэр бүхий 13 өмгөөлөгчөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлсэн.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар төр С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэрэг шат шатны шүүхээс нэгэнт шийдвэрлэгдэж нэр бүхий хүмүүс хорих ялаа эдэлж байгаа, түүнчлэн уг хэргийн зарим нотлох баримтыг нууцын зэрэглэлээс гаргасан хэдий ч эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл гарсаар байгаа тул хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргахыг Ерөнхий сайдаас хүсэж байв.
Сэтгэгдэл үлдээх