С.Эрдэнэ, Л.Гантөмөр нар С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөнө
08:30 ЦАГТ:
- “Блью Скай” зочид буудлын танхимд Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл өөрчлөлтийг хэлэлцэх "Намуудын амлалт ба Эрх зүйн шинэчлэл" сэдэвт өглөөний уулзалт болно. Утас: 9907-4459.
- Хөгжлийн банкны шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
09.00-17.30 ЦАГТ:
- Яармаг дахь нийслэлийн Захиргааны байрны хурлын танхимд “Шинэ сэргэлт-Улаанбаатар эдийн засаг, хамтын ажллагаа-2023” олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн чуулган болно. Энэ үеэр “үеэр “City of Nomads” платформыг нээнэ.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилнэ.
- Д.Сүхбаатарын талбайд Монголын Боловсрол шинжлэх ухааны ҮЭХ-ноос боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг Хамтын хэлэлцээрт заасны дагуу 30-50 хувь нэмэгдүүлэх талаар зохион байгуулж буй цуглаан үргэлжилнэ. Утас: 9502-2859, 9914-9240.
09:30 ЦАГТ:
- АН-ын удирдлага С.Эрдэнэ, Л.Гантөмөр болон намын нийт бүрэлдэхүүн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно. Мөн 11.30 цагт "Шонхор тауэрт" Ардчилсан намын удирдлагууд хамтын ажиллагаа, ойлголцлын уулзалт, мэдэгдэл хийнэ.
10:00 ЦАГТ:
- УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
- “Туушин” зочид буудлын танхимд "Уур амьсгалын эрсдэлтэй нөхцөлд амьдрахуй: Өвлийн эрс тэс үзэгдлийн нөлөөлөл, хөдөөгийн айл өрхүүдийн дасан зохицох чадавхын талаарх шинжлэх ухаан суурилсан үр дүн" сэдэвт хурал болно.
11:00 ЦАГТ:
- Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд: “Монголын Тогтвортой Хөгжлийн гүүр” ТББ-аас Европын холбооны төслийн дэмжлэгээр БОАЖЯ, Чингэлтэй дүүргийн тамгын газартай хамтран “Хогны хувьсгал-2023” олон нийтэд зориулсан экспо зохион байгуулна.
11.30 ЦАГТ:
- С.Зориг агсны нэрэмжит шатрын нээлттэй тэмцээний талаар Монголын Шатрын холбоо, МоАХ-ноос мэдээлнэ.
Сэтгэгдэл үлдээх