Цэс Close

С.Эрдэнэ намын даргаар сонгогдсон Д.Ганбатад тамга бус батламж гардуулав

Хоёр талд хуваагдаад буй АН хоёр долоо хоног дараалан хоёр дарга тодрууллаа. Нэг тал нь Л.Гантөмөрийг даргаараа сонгож, өнгөрсөн долоо хоногт бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан. С.Эрдэнэ тэргүүтэй нэг тал нь өнгөрсөн долоо хоногт хуралдаж УИХ-ын гишүүн Д.Ганбатыг намын даргаараа сонголоо. Энэ сонгуульд нийт 143421 гишүүнээс 79489 гишүүн саналаа өгч 22000 мянган гишүүний санал буюу 202234 оноогоор  Д.Ганбат ялалт байгууллаа гэж тус АН-аас мэдээллээ. Намын даргаа шинээр сонгосонтой холбогдуулан өчигдөр АН-ын даргыг батламжлах ээлжит бус XVI Их хурлыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж цахимаар 486 төлөөлөгч, танхимаар 21 аймаг, есөн дүүрэг улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 350 төлөөлөгч нийт 836 их хурлын төлөөлөгч оролцжээ. Энэ үеэр С.Эрдэнэ намын даргаар сонгогдсон Д.Ганбатад тамга бус батламж гардуулав. Харин тамгаа Улсын дээд шүүх түүнийг намын даргаар бүртгэсний дараа гардуулж өгөхөө мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах