Цэс Close

"Тавдугаар сарын 1-ний тусгай нислэгээр зөвхөн БНСУ-д оршин суудаг, түр хугацаагаар байгаа иргэдийг авчирна"

[cmsmasters_row data_shortcode_id="8eoctadxkn" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="161sd71owj" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="8wdap7t48k" animation_delay="0"]

УОК-ын Шуурхай штабын хурлын үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг БНСУ-аас хийгдэх нислэгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Америк, Австралиас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн тоо нийлээд 3,000 гарсан.

Сөүлээс дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хийх, зөвхөн транзит зорчигч авах нислэг нь Америк, Австрали зэрэг бусад улсаас ирэх гээд ирж чадахгүй байгаа иргэдэд боломж олгох үүднээс УОК-ын даргын шийдвэрээр хийхээр болсон нислэг гэдгийг хэлэхэд таатай байна.

Штаб дээр маш олон өргөдөл ирж байна. Бид өмнө нь зарласан ба шинэ бүртгэл Элчин сайдын яам дээр хийхгүй. Элчин сайдын яам өмнө нь ирсэн 9,000 гаруй өргөдлийг хүндэтгэн үзэх шалтгаанаар нь ангилж, нотлох баримтыг нэг бүрчлэн аваад, Шуурхай штаб дээр ирүүлсний дараа энд эцсийн шийдийг гаргана. Өөрөөр хэлбэл, ангилсны дараа баталгаажсан нэрсийг Шуурхай штаб дээр эцэслээд холбогдох элчин сайдын яамдад хүргүүлэх дарааллаар ажлууд хийгдэнэ.

Солонгосоос тавдугаар сарын 1-нд хийгдэх нислэг нь зөвхөн БНСУ-д оршин суудаг, түр хугацаагаар байгаа иргэдэд боломж олгож байна.

Урд өдөр нь транзит зорчигчдыг нэг онгоцонд суулгачихаар, Солонгосоос ирэх зорчигчдын тоо тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Үүнд, дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн тусгай үүргийн нислэгээр ирэхээр бүртгүүлсэн боловч нислэгт багтаагүй хүмүүсийг тэргүүн ээлжид хамруулна. Бидэнд байгаа мэдээллээр 160 гаруй хүн байна.

Үүнээс гадна визний хугацаагаа хэтрүүлээд Солонгосын түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг зайлшгүй авахаас өөр аргагүй байгаа.

Мэдээж баярлаад ирэх иргэдийн тоо, гуниглаад үлдэх иргэдийн тоо их. Бид аль болох асуудлыг шийдэхээр ажиллаж байгааг хэлье.

Маргааш үдээс өмнө гэхэд Америк, Канадын чиглэлээр ирэх зорчигчдын жагсаалтыг Шуурхай штаб дээр хүлээж авахаар тогтсон. БНСУ-ын Инчеоны Олон улсын нисэх онгоцны буудал нь олон орноос нислэг үйлдэх боломжтой ба Америкийн чиглэлд агаарын зам  нээлттэй байна. МИАТ компанийн шууд нислэг үйлддэг Инчеоны онгоцны буудал нь Ази, Хойд америк чиглэл дэх хамгийн том дамжин өнгөрөх буудал гэж үзэж байгаа учраас сонгосон" гэв

Click here to change this text

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row][cmsmasters_row data_shortcode_id="h5jtxi56lh" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="gz6i2sscet" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text animation_delay="0" shortcode_id="uwsenzayk"]

Click here to change this text

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах