Цэс Close

Тамга хоорондын зай ижил хэмжээнд бариагүй нь зураг төслийн дагуу хийсэн ажил

Чингис хаан музейн нүүрэн талд Монголын эзэнт гүрний таван их хааны тамгыг залжээ.

Чингис, Өгэдэй, Гүюг, Мөнх, Аригбөх нарын эдгээр таван их хааны тамгыг Түүхийн ухааны доктор Б.Нямаагийн зөвлөснөөр МУЭ-ийн шагналт зураач Б.Төмөрбаатар тэргүүтэй зураач, барималч, дархчууд урлахдаа Монголын археологийн түүхэнд олдсон хосгүй үнэт дурсгалуудаар тойруулан чимсэн байна.
Тухайлбал, Чингис хааны тамгыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дахь Гол мод II дурсгалт газрын Хүннүгийн хааны 1 дүгээр булшнаас илэрч олдсон дугуй хэлбэрийн хөөмөл алтан чимэг дээрх ирвэсийн дүрстэй домгийн амьтан болох бэрсээр ороон чимэглэжээ.
"чингис хааны мθнголсен зэс 300C самарканд. 1227 он. нуурэн талд: ширээтэй онгин тамга, тууний дор нуман тамга байх ба туунийг тойруулан дервелжин хурээн дотор "самарканд хот ба тууний орчимд уйх 300C" гэж бичээд тойрсон хурээнд "624 он" гэсэн нь 1227 он болно. Ap талд: гурван мер бичээстэй ба е нь "чингис хаан, чингисийн менге" гэсэн γrc байна. UNE ണណു" гэсэн бичвэр нарын зураг байж магад
Аливаа улс орны сүлдэнд өөрийнх нь газар нутгаас илэрсэн археологийн олдвор дээрх өвөг дээдсийнх нь сүр хүчний бэлгэдэл болсон дүрс агуулагдсан байдаг. Энэ жишгээр таван их хааны тамга тус бүрийн дээд талд эртний төрт улсуудын сүлд шүтээн шонхор, галт шувуу зэргийг дүрсэлсэн бол тамганы доод талд тухайн хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгийг урлажээ. Их хаадын дэлдүүлсэн эдгээр зоосон дээр тухайн хааны нэр, тамгыг дүрсэлсэн байдаг.
3 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Сонирхуулахад, Гол мод II дурсгалт газрын шаньюйгийн 1 дүгээр булшны 3 дугаар дагуул булшнаас 200 гаруй шагай олдсон байдаг. Тэр дунд дөрвөн тамгатай шагай байжээ. Тэдгээр шагайн дээрх онгин тамга нь хожмын Чингис хааны, дэгрээ тамга нь Өгэдэйн, сэрээ тамга нь Мөнхийн удам угсааны тамгатай адил байсан нь түүх үргэлжилж ирсний нэг баталгаа болсон юм.
Музейн нүүрэн дээр таван их хааны тамгыг байршуулахдаа, музейн анхны зураг төслийн дагуу тамга хоорондын зайг яг ижил хэмжээнд бариагүй нь ч мөн бэлгэдэл бодсон хэрэг юм. Өөрөөр хэлбэл, барилгын нүүрэн талын гурван баганаар эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг төлөөлүүлсэн бөгөөд баруун талын гурван тамга буюу Өгэдэй, Гүюг, Чингис хаадын тамгыг багана тус бүрийг дагуулж байрлуулсан байна.
2 хүн ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Зургийн тодорхойлолт алга байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах