Цэс Close

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?: 18 хүн тутмын нэг нь гурав дахь хөхтэй

Үүл нэг сая тонн орчим жинтэй. Үүл нь ихэвчлэн ойролцоогоор 1 км3 эзэлхүүнтэй, 1 м3 тутамд 1.003 кг нягттай байдаг аж.

Ус нойтон биш гэвэл та итгэх үү? Ихэнх эрдэмтэд усны  нойтон байдлыг шингэний хатуу гадаргуутай холбоо барих чадвар гэж тодорхойлдог бөгөөд энэ нь ус өөрөө нойтон биш, харин бусад объектыг чийгшүүлж чаддаг гэж үздэг юм байна.

Толгойгүй тахиа 18 сар амьдарч байжээ. Майк тахианы гайхалтай амжилтыг 1940-өөд онд АНУ-д тэмдэглэсэн байдаг. Түүний хүзүүний судас болон тархины ихэнх хэсэг нь бүрэн бүтэн үлдсэн тул амьд үлдэх боломжто байсан хэмээн үздэг аж. Учир нь ихэнх тохиолдолд толгойгүй тахиа хэдхэн минутын дотор үхдэг.

Дэлхий дээрх бүх бактериуд нийлээд 10 тэрбум гэрлийн жилтэй тэнцэнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар дэлхий дээрх 0.001 мм урт микробууд нийлээд Сүүн замыг 20.000 гаруй удаа ороож чадах аж.

Зангиа зүүх нь тархины цусны урсгалыг 7.5 хувиар бууруулдаг болох нь тогтоогджээ. Тодруулбал, 2018 онд хийсэн судалгаагаар зангиа зүүх нь тархины цусны урсгалыг 7.5 хувиар бууруулж, толгой эргэх, дотор муухайрах, толгой өвдөхөд хүргэдэг болохыг тогтоосон байна. Мөн зангиаг хэтэрхий бариу зүүвэл таны нүдний даралтыг нэмэгдүүлж, нян зөөвөрлөх чадвартай аж.

Өдөр бүр мандаж, жаргадаг нар дуу чимээ гаргадаг гэвэл та итгэх үү? Хэдий нар чимээ гаргадаг ч бид үүнийг сонсож чадахгүй. Учир нь нарнаас гарах дуу чимээ нь даралтын долгион хэлбэрээр гардаг бөгөөд хүний чихээр сонсох боломжгүй аж. Гэхдээ эрдэмтэд 2010 онд дээрх чимээг  тусгай компьютерийн тусламжтайгаар гэрлийн авианд шилжүүлж чаджээ.

Мод хөрөөддөг гинжин хөрөөг анх хүүхэд төрүүлэх зорилгоор зохион бүтээж байжээ. Тодруулбал, XXVIII зууны сүүлчээр Шотландад хоёр эмч хамтран цахилгаан хөрөөг бүтээж байсан бөгөөд тэд хөрөөг “симфизиотоми” гэх аарцгийн ясыг тайрч, төрөх сувгийг тэлэх мэс засалд ашиглаж байсан юм.

Шоргоолжнууд уушиггүй байдаг. Оронд нь тэдний төрөл зүйлээс хамааран ес эсвэл арван жижиг амьсгалах нүх байдаг аж.

Морь ихэвчлэн нэг морины хүчгүй байдаг. Нэг морь нь маш богино хугацаанд хурдан шаламгай хөдлөхдөө тэр дороо 10 гаруй морьтой тэнцэх хэмжээний их хүчийг гаргах чадалтай гэнэ.  Мөн 1993 онд хийсэн судалгаагаар морины хамгийн их хүч нь 18.000 Вт буюу 24 морины хүчтэй болохыг харуулж байжээ.

18 хүн тутмын нэг нь гурав дахь хөхтэй байдаг. Полители гэж нэрлэгддэг гурав дахь хөх нь идэвхгүй генийн мутациас үүсдэг аж.

Бэлтгэсэн: Ананда

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах