Цэс Close

Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган ирэх сард болно

  • Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний чуулганыг  угтан  зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулж байна.
  • Хувийн хэвшил, залуучуудын төлөөлөлтэй уулзав.

Монгол Улс Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулганыг ирэх сард зохион байгуулна. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгах, хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийн  талаар хэлэлцэх юм.

Тэргүүлэх чиглэлийн төслийг Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэлийн дүгнэлт, зөвлөмж болон дунд хугацааны бодлогын баримт бичиг болох Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг боловсруулахад хийсэн судалгаа, шинжилгээнд тулгуурлан тодорхойлжээ.

Тэргүүлэх чиглэлийн төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогч талуудын саналыг тусгах зорилгоор хувийн хэвшлийн болон залуучуудын төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ.

Уулзалтын үеэр Засгийн газраас олгож буй зээл, санхүүжилтийн дэмжлэгийг Тогтвортой хөгжлийн зорилго руу чиглүүлэх, олон улсын санхүүжилтийн дэмжлэгийг үр ашигтай зарцуулах, аж ахуй нэгжийн түвшинд Ттогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх талаар хөнджээ.

Мөн талуудын чиг үүргийг тодорхойлж, татан оролцуулах нь чухал болохыг онцоллоо.

Ирэх долоо хоногт эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нутгийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд, хөгжлийн түнш байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт үргэлжилнэ гэж Эдийн засаг хөгжлийн яамнаас мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах