Токиогийн загасны зах дээрх энэ жилийн нээлтийн дуудлага худалдаагаар цэнхэр туна загас 3.2 сая доллараар зарагджээ

Токиогийн Тоёосу загасны зах дээр 2026 оны анхны дуудлага худалдаа болсон ба 243 кг жинтэй хөх сэрвээт туна загас 510 сая иен буюу 3.2 сая доллараар зарагджээ.
Тус дуудлага худалдаагаар туна загасыг хамгийн өндөр үнээр худалдаж авсан хүн нь алдарт Сүши Занмай сүлжээг удирддаг Киёоши Кимура Корпорацийн эзэн байсан юм.
Дуудлага худалдаагаар зарагдсан загасыг Японы хойд хэсэгт орших Ома эргээс барьсан бөгөөд Японы хамгийн чанартай туна загастай гэдгээрээ алдартай газар юм.
Өглөөний дуудлага худалдаагаар хэдэн зуун туна загас зарагддаг боловч Ома туна загасны үнэ ердийнхөөс хамаагүй өндөр байдаг.
Сүши болон сашими хийхийн тулд туна загасыг өргөнөөр хэрэглэж байснаас үүдэн Номхон далайн хөх туна загас ховордож байсан төрөл зүйлийн ангилалд орж байсан боловч ховордсон загасны тоо толгойг хамгаалах ажлын хүрээнд эргээд нөөц нь сэргэж байна.
Эх сурвалж: Associated press
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх