Цэс Close

Токиог зорих зочин болон сэтгүүлчдийн тоог 50 хувиар бууруулна

Энэ зун болох “Токио-2020” олимпын наадмыг Зохион байгуулах хороо, цар тахлын халдвар нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Олимпын наадамд оролцох гадаадын зочид, төлөөлөгчдийн тоог цөөлөх бодлого барьж байна.

Тус хороо цар тахал гарахаас өмнө Олимпын наадамд гаднын улс орнуудаас ирэх зочид, сэтгүүлчдийн тоог 180 мянга байхаар тооцоолсон. Харин уг тоог 50 хувиар буюу 90 мянга болгож бууруулахаар хэлэлцэж байгаа аж. "Ковид-19" цар тахлын улмаас Токиогийн олимпын наадмыг нэг жилээр хойшлуулснаар зохион байгуулагч орноос гадаадын үзэгч хүлээн авахгүй байхаар шийдвэрлэсэн.

Тус улсын дотоодод "Олимпын наадмыг цуцла" гэсэн шаардлага сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн учраас ЗБХ-ноос цар тахлын халдварын эрсдэлийг бууруулах арга хэмжээний нэг нь гадаадын зочид, сэтгүүлчдийн тоог хязгаарлах явдал гэж үзжээ. Япон улсад цар тахлын халдварын тархалт сүүлийн өдрүүдэд нэмэгдсэнтэй холбогдуулж, тус улсын Засгийн газар онц байдлын хугацааг 5 дугаар сар дуустал сунгаж, нэмж гурван мужид онц байдал тогтоогоод байна гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.

Тус улсын засгийн газар зуны Олимпын наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулах амлалт авсан. Энэ үүднээсээ тус улсын Засгийн газар олимпоос өмнө цар тахлын халдварыг хязгаарлах, эрүүл мэндийн салбарынхаа ачааллыг бууруулах, вакцинжуулалтаа хурдасгах зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах