Цэс Close

Токио 2020: Беларусын тамирчин Кристсина Циманоуская цагдаа нарын хамгаалалт дор зочид буудалд хоног төөрүүлжээ

Беларус улсын тамирчин Кристсина Циманоуская  даваа гаригт эмэгтэйчүүдийн 200 метрийн төрөлд өрсөлдөх ёстой байсан байсан тэр 4х400 метрийн буухиа уралдаанд багийн зарим нөхөд тэмцээнд оролцох эрхгүй болох нь тогтоогдсоны дараа олон нийтийн сүлжээгээр 4х400 метрийн буухиа уралдаанд дасгалжуулагч нь оролцуулсан тухайд гомдолжээ.

Ням гаригт албаны хүн түүний өрөөнд нь орж ирж цагийн  дотор цүнхээ багал гэсэн тушаал өгөж онгоцны буудал руу авч явсан байна. Тэрээр дасгалжуулагчдыг шүүмжилснийхээ төлөө нисэх онгоцны буудал руу хүчээр аваачсан . Эх оронруугаа буцаж харихаас айж байгаагаа илэрхийлж Олон улсын олимпийн хорооноос тусламж хүсчээ.

Улмаар түүнийг Японы цагдаа нар хамгаалалтандаа авсан бөгөөд Кристсина Циманоуская  зочид буудалд хоносон байна.

Олон улсын олимпийн хорооны харилцаа холбооны дарга М.Адам  бид Кристсина Циманоускаяаг дэмжиж байгаа бөгөөд  Европын хаа нэгтээ орогнол хүсч байгаа түүний хүслийг биелүүлэхэд бид туслах болно хэмээжээ. Одоогоор түүнийг Польш улс хүлээн авч магадгүй талаар зарим хэвлэлүүд мэдээлж эхэлсэн байна.   

Харин Беларус улс Кристсина Циманоускаяг сэтгэл хөдлөлийн байдлаасаа болж багаас хасагдсан хэмээн мэдэгдсэн байна.

эх сурвалж: bbc.com, NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах