Цэс Close

Токио 2020: Тамирчдын хотхонд байсан хоёр тамирчнаас халдвар илэрчээ

Токиогийн Олимпын тамирчдын хотхонд байрлаж байсан Өмнөд Африкийн эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийн хоёр тамирчнаас коронавирусний халдвар илэрсэн талаар тус наадмыг зохион байгуулах хороо мэдээллээ.

Тамирчдын хотхон нь 21 барилга, 3600 өрөө, 18 мянган ортой бөгөөд өнгөрсөн долоо хоногийн мягмар гаргаас тамирчдыг хүлээн авч эхэлсэн юм. Дээрх тохиолдол нь тамирчдын хотхонд байрлаж буй тамирчдын дунд халдварын анхных юм.

Зохион байгуулах хорооны мэдээлснээр, Олимпын наадмыг зорин хилийн чанадаас ирсэн 10 хүний шинжилгээний хариу сүүлд эерэг гарчээ. 

Япон коронавирусний цар тахлын улмаас Олимпын наадмыг гадаадын үзэгчидгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэж, зөвхөн тамирчид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрсөн юм. 

Гэвч долоодугаар сарын 1-нээс хойш тамирчид болон наадмын нээлттэй холбоотой ажилд оролцож буй хүмүүсийн дунд халдварын нийт 55 тохиолдол илэрчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах