Цэс Close

Трамп улсынхаа эмэгтэйчүүдийн шигшээ багийг тавлав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Токиогийн Олимпын наадмын хүрэл медалийг хүртсэн хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнхнаа тавлажээ.

“Хэрвээ манай шигшээ багийн хэсэг бүлэг зүүнтэн-гаж донтнууд сошиал ертөнцөөр шударга ёсны төлөө тэмцэгчид болж дүрдээ хэт итгэн жүжиглээгүйсэн бол алтан медаль авах л байлаа. Хүрэл биш алтыг шүү. Зүүнтнүүд үргэлж муугаар дуусдаг жамтай нь манай шигшээ баг дээр ч харагдлаа” хэмээн Трамп өгүүлжээ.

АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багт дөрвөн ижил хүйстэн хөлбөмбөгч байдаг. Дэлхийн шилдгээр нэрлэгдэж байсан Меган Рапино энэ дөрвийн нэг. Рапино Трампыг АНУ-ын Ерөнхийлөгч байхад нь удаа дараалан шүүмжилж, Цагаан ордонд урихад нь очоогүй юм.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах