Тусгай шаардлага хангасан "МЭДҮҮЛЭГ АВАХ ӨРӨӨ"-г нэмэгдүүлжээ

Цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа Хүний эрхийг хангах чиглэлээр шинэчилсэн шаардлагын дагуу Прокурорын хяналттайгаар, тусгай зориулалт бүхий "Мэдүүлэг авах өрөө”-ний тоог нэмэгдүүлж 648 болгожээ. Ийнхүү "Мэдүүлэг авах өрөө"-ний тоог хоёр дахин нэмэгдүүлснээр иргэдийн мэдүүлэг өгөх болон хүлээх хугацаа 4 дахин багасч байгаа юм.

Тусгай стандарт шаардлагын дагуух мэдүүлэг авах өрөөнүүдэд эрүү шүүлтээс ангид, ил тод байх зорилгоор 360 градусын хэмжээст камерын хяналтыг байршуулахаас гадна хүүхдийн эрхийг хангах чиглэлээр тусгай тохижилттой мэдүүлэг авах орчныг бүрдүүлж өгчээ.
Түүнчлэн мэдүүлэг авах үйл ажиллагаанд дуу, дүрсний бичлэгийг бичвэрт хөрвүүлэх “MeduulegAI” технологийн системийг нэвтрүүлэн, ашиглаж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх