Цэс Close

Тэквондочид олимп болон Азийн АШТ-ий бэлтгэлээ Кыргызстанд хангаж байна

Монголын олимпийн тэквондогийн холбооны Үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” олимпийн эрхийн тэмцээн болон Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх гол бэлтгэлээ хилийн чинадад хангаж эхэллээ. Тодруулбал, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Лхагвадоржоор ахлуулсан шигшээ багийнхан энэ сарын 11-нээс эхлэн Кыргызстан улсын Бишкек хотноо дөрвөн улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна.

Хамтарсан бэлтгэлд хамрагдаж буй Үндэсний шигшээ багийн тамирчдаас олимпийн эрх олгох тэмцээнд хоёр нь буюу 58 кг-ын жинд ОУХМ М.Түмэнбаяр, 68 кг-д ОУХМ А.Нацагдорж нар оролцоно. Харин Азийн АШТ-д 54 кг-д Т.Билэгсайхан, 58 кг-д Г.Энхбаяр, 63 кг-д Д.Чинзориг, 68 кг Э.Буяншагай, 74 кг П.Тэмүүжин нар оролцох бөгөөд БНСУ-ын багш Хур Ин-Ён дасгалжуулж байгаа юм.

Дашрамд мэдээлэхэд, “Токио-2020” олимпийн эрхийн тэмцээн ирэх тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Йорданы Амман хотноо зохион байгуулагдана. Харин 24 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 15-20-нд Ливан улсын Берут хотноо зохиогдох юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах