Цэс Close

ТЭМДЭГЛЭЛ: Дэлхийн хамгийн нууцлаг газар болох "Хятадын шавар арми"

Хүн төрөлхтний түүхийн томоохон нээлтүүдийн нэг болох БНХАУ-ын Шаньюү мужийн Ши-Ань хотод байрлах "Terracotta Army" буюу шавар армийн нууц одоо ч бүрэн тайлагдаагүй. Хүүхэд насны минь мөрөөдөл  биелэж кино болон түүхийн номноос л харж байсан энэхүү гайхалтай олдворыг өөрийн нүдээр үзэх боломж олдсон юм.

ДЭлхийн найм дахь гайхамшиг гэддэг энэхүү нууцлаг, гайхалтай  шавар арми нийтдээ 8100 орчим зэвсэглэсэн цэрэг эрсийн баримлаас бүрдэж байсан бөгөөд судалгааны явцад НТӨ 246 оноос эхлэн хаанчилсан Цинь Ши Хуандитай холбоотой болох нь батлагдсан байна.

Энэхүү олдворыг одоогоос 47 жилийн өмнө хөдөө нутгийн эгэл жирийн тариачин анхлан олж нээсэн бөгөөд тэрээр  худаг гаргахаар нүх ухаж байхад нь газар дороос шавар хүн гарч иржээ. Түүнийн үнэт олдвор гэдгийг мэдээгүй өвгөн болон түүний нутгийн хүмүүс мөнөөх хөшөөг муу ёрын хэмээгээд дүүжилж хэмэлж байсан гэдэг.

Түүхээс үзвэл “Тэртээх 2200 гаруй жилийн өмнө 13 настай Ин Жэн хүү Чин гүрний хаан ширээнд заларчээ. Тэрбээр хаан ширээнд сууснаас жилийн дараа буюу 14 насандаа өөрийгөө нөгөө ертөнцөд мөнхөд хамгаалуулах зорилгоор уг армийг босгуулсан байна. МЭӨ 259-210 онд амьдарч байсан тэрбээр 49 насалсан бөгөөд Хятадыг нэгтгэсэн анхны хаан гэгддэг. ТЭрээр МЭӨ 221 он буюу дөнгөж 11 настайдаа л тэрээр 200 жил олзлолдон тулалдаж  бутарсан  улсыг нэгтгэж Чин гүрнийг байгуулжээ”.

"Terracotta Army" буюу шавар армийн олдворуудыг  2009 оноос эхлэн дэлхий нийтэд нээлттэй болгосон бөгөөд Чин Шихуаны хааны онгон, онгоныг дагалдах цэрэг морины баримал хөшөөг өдгөө  тухайн үед барьж байгуулсан яг л тэр хэв маягаар нь жуулчдад үзүүлдэг юм байна.

Газар доор нийт 8000 гаруй хөшөө байгаагаас өдгөө 500 гаруй хүн хөшөө, 100 гаруй морины хөшөө, 18 тэрэг олджээ. Бүхэлдээ яг л хааны ордон шиг цэргийн арми, хааны түшмэд, албатууд, шивэгчдийг дурсэлсэн хөшөөнүүд байгаа ба нийт 700 гаруй мянган хүн 38 жил энэ армийг бүтээхэд гар бие оролцжээ.

Хөтчийн хэлсэнээр  тухайн нутагт 2200 гаруй жилийн өмнө байгуулсан энэ шавар армийг газар дор удаан хугацаанд гэмтээлгүй хуурайгаар нь хадгалах зорилгоор ус зайлуулах систем байгуулсан байна. Энэ нь МЭӨ 200-гаад онд ч шинжлэх ухааны нарийн технологи хэрэглэж байсныг илтгэх аж. Зөвхөн тухайн цаг үед бус одоо ч энэ газар усгүй гэнэ.

Мөн 1980 оны малтлагаар хааны бунхнаас 20 метрийн зайд хоёр хүрэл тэрэг олдсон бөгөөд тэрэг тус бүр 300 эд ангиас бүрджээ. Үүнээс гадна алт мөнгөн тоногтой дөрвөн морь хөлөглөсөн байжээ.

Сонирхолтой бас аймшигтай нэг зүйл нь хаантай хамт түүний 48 албатыг амьдаар нь оршуулсан гэдэг.  Хөшөөнүүдийн жин 135 кг бөгөөд тэднийг чухам хаана бүтээснийг одоо хэр нь тогтоогоогүй байна.

Судлаачдын эхний шатны малтлага 1978-1984 онд хийгпсэн бол хоёрдугаар шатны малтлага 1985-1986 онд үргэлжилж улмаар 2009 оны зургаадугаар сарын 13-нд гуравдугаар шатны малтлагыг хийжээ. Жинхэнэ урлагийн бүтээл болсон энэ байгууламжийг 1987 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэжээ.

Өдгөө энэхүү цогцолбор газрыг үзэж сонирхохоор жил бүр 1 сая гаруй жуулчин  тус газрыг зорьдог бөгөөд насанд хүрсэн хүн нэг хүн 120 юуань төлдөг аж. Харин өндөр настан болон бага насны /120 см-ээс доош өндөртэй хүүхэд/ хүүхэд үнэ төлбөртгүй үздэг. Мөн хэрэв үзмэрүүдтэй зургаа авхуулахыг хүсвэл 100 юаунь төлөөд нэг зураг авхуулах боломжтой.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах