Цэс Close

Тэрүнофүжи аварга бэртлийн улмаас зодог тайлахаа мэдэгдлээ

Сүмогийн их аварга, одоогоор барилдаж буй цорын ганц ёкозүна Тэрүнофүжи /Гантулгын Ган-Эрдэнэ/ бэртлийн улмаас зодог тайлахаар болсныг Японы Сүмогийн Холбоо мэдэгдлээ.

Өдгөө 33 настай, мэргэжлийн дээд зиндаанд 10 удаа түрүүлсэн тэрээр Токио хотод болж буй оны эхний тэмцээн болох нэгдүгээр сарын Хацү башёд 2-2 амжилттай байсан бөгөөд өчигдөр тав дахь өдрийн барилдаандаа оролцож чадалгүй өнжсөн билээ.

Өвдөгний бэртэл болон чихрийн шижингийн өвчлөлтэй Тэрүнофүжи 2024 оны зургаан тэмцээний ердөө хоёрт нь оролцсон ба хоёулд нь Эзэн хааны цомыг өргөсөн юм.

Тэрбээр олон жилийн түүхт сүмо бөхийн 73 дахь ёкозүна дасгалжуулагчийн замналаа эртнээс төлөвлөж Япон улсын иргэншил авсан билээ.

Ийнхүү Тэрүнофүжи зодог тайлснаар сүмогийн аваргын суудал 1993 оны гуравдугаар сараас хойш анх удаа хоосон үлдэхээр боллоо.

Сонирхуулахад, 2003 оны гуравдугаар сард /Асашорюү Долгорсүрэнгийн Дагвадорж/ аваргын цолыг хүртсэнээс хойш нийт Монголын таван бөх энэ цолд хүрээд байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах