Тэсэрч, дэлбэрэх аюултай 17 ширхэг бодис тээвэрлэж явсныг илрүүлжээ
Цагдаагийн байгууллагаас энэ сарын 24-ний өдөр иргэн С болон Ж, С нар Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт “Нитронит П” гэх нэршилтэй 17 ширхэг тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг тэслэгч хэрэгслийн хамт тээвэрлэж явсныг илрүүлжээ. Энэ бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглах, тээвэрлэх, олж авахыг хориглодог байна.
Тэдэнд иргэн Б дээрх бодисыг худалдсан, мөн Баянхонгор аймагт байрлах өөрийн эзэмшлийн хашаанд зоорь ухаж хууль бусаар тээрмийн үйл ажиллагаа явуулсан, Монгол улсад ашиглахыг хориглосон “Мөнгөн ус” нэршилтэй химийн хортой бодис хадгалсан үйлдлийг тус тус илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл үлдээх