Цэс Close

Түрээсэлсэн автомашинаа бусдад заржээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б нь өөрийн Тоёота Ланд 200 маркийн тээврийн хэрэгслээ түрээслэхээр өгсөн чинь орон нутагт аваачаад зарсан байна” гэх гомдол мэдээллийг ирүүлсэн.

Урьдчилсан байдлаар иргэн Б нь энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдөр түрээслэх зорилгоор авсан бусдын тээврийн хэрэгслийг Ховд аймаг руу унаж очин, бусдад худалдсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд Та бүхэн өөрийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэхдээ энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах