ТҮЦ ажиллуулдаг иргэнийг дээрэмдсэн бүлэг этгээдийг баривчилжээ

Энэ сарын 14-15-нд шилжих шөнө 01:30 цагт БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах ТҮЦ ажиллуулдаг иргэнийг дээрэмдсэн 5-6 бүлэг этгээдийг баривчилжээ.
Тухайн этгээдүүд нь Улаанбаатар хотод оршин суух хаягтай 15-21 настай бөгөөд өмнө нь цагдаагийн байгууллагад олон удаагийн гэмт хэрэг, зөрчил үйлдэж шалгагдаж байсан аж.
НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон БЗД-ийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна. Мөн гэмт хэрэгт холбогдсон холбогдогч нар нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа учраас эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, хараа хяналттай байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх