Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -23…-28 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.
Харин Улаанбаатар хотод үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 4-9 м/с, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл үлдээх