Цэс Close

Төрийн албан хаагчдад хариуцлага тооцдог Засгийн газрын дотоод хяналтын агентлагтай болно

МХЕГ-ыг татан буулгаж шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа. Ингэснээр төрийн хяналт шалгалт үгүй болохгүй төрийн хяналт шалгалт илүү нарийн, мэргэжлийн болох үндэс бий болох юм. Тухайлбал, мэргэжлийн хяналтын тогтолцоог салбарын яамдад шилжүүлэх бөгөөд хүнс, байгаль орчин болон хүний аюулгүй байдал гэсэн гурван салбарыг Засгийн газар дэргэдээ авахаар төлөвлөж байна. Мөн Засгийн газар дотоод хяналт шалгалтын агентлагтай болно. Ингэснээр төрийн албан хаагчид хариуцлагатай, хяналттай ажилладаг болох бөгөөд олон нийтэд хүнд суртал үзүүлсэн, ажлаа цалгардуулсан, алдаа гаргасан тохиолдолд дотоод хяналтаар шалгаж хариуцлага тооцдог болох юм.

Өөрөөр хэлбэл хэн нэгэнд хариуцлага хүлээлгэж бол тэр нь эзэнтэй байх ёстой гэдэг байр суурийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлж байгаа юм.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Засгийн газар хүний нөөц, дотоод хяналт шалгалт, мониторингийн үйл ажиллагааг явуулах эрхтэй. Гэвч энэ үүргийг бид өнөөдөр хүртэл хангалттай хэрэгжүүлж чадаагүй гэж дүгнэж байна. Нэг ёсондоо иргэдийн нүдээр төрийг харахад маш муу гэсэн үнэлгээг тогтмол өгч байсан. Төр авлига, хүнд сурталтай, хариуцлагагүй, чадваргүй гэдэг үнэлэлтийг ард иргэд байнга өгдөг байсан. Тэгвэл Засгийн газар бусад бизнесийн байгууллагатай ижил төстэйгөөр өөрсдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, төрийн нэрийн өмнөөс иргэнд үйлчилгээ үзүүлж байгаа бүх шатны төрийн албан хаагчид өнөөдөр чадвартай, мэдлэгтэй, нийгмийн хангамж сайтай, харилцаа, хандлага ийм төрийн албан хаагчид байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа. Нэг ёсондоо төрийн албан хаагчид төрд орохдоо ТАЗ-д шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд насан туршийнхаа баталгааг аваад явдаг байдлыг ЗГХЭГ таслан зогсооё. Жил бүр тодорхой адистачлал явуулж байдаг. Мэдлэг, ур чадвар дээр нь үндэслэсэн төрийн албан хаагчийг бид олж илрүүлж, тэдгээрийг дэмжиж ажилладаг бодлогоо хэрэгжүүлэх гэж байгаа юм. Иргэндээ үйлчилж байгаа төрийн албаа Засгийн газар өөрсдөө үнэлж, дүгнэн шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны хариулгыг хүлээлгэдэг тогтолцоог л нээж байгаа хэрэг” гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах