Төрийн байгууллагын стратегийн төлөвлөгөө боловсруулах аргачлал сургалт боллоо
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын ажилтан албан хаагчид төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, байгууллага албан тушаалтны чадавхыг дээшлүүлэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд “Төрийн байгууллагын стратегийн төлөвлөгөө боловсруулах арга зүй”, “Үр дүнгийн шалгуур үзүүлэлт боловсруулах арга зүй” сэдэвт сургалтад хамрагдлаа. Сургалтыг УА-ийн Төрийн захиргааны тэнхимийн багш, доктор Т.Түмэнцогтоо, УА-ийн Бодлого улс төр судлалын тэнхимийн багш Ё.Батсүх нар удирдан явууллаа.
Байгууллагыг үр дүнтэй удирдахад стратегийн төлөвлөгөө чухал үүрэгтэй байдаг. Манай улсын хувьд төрийн байгууллагын стратеги төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх хууль, журам, аргачлал батлагдан хэрэгжиж байгаа хэдий ч энэ нь практик дээр хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа юм.
Сургалтаар стратеги төлөвлөгөө боловсруулах үе шатууд болох мандат, нөхцөл байдлын шинжилгээ, алсын хараа, эрхэм зорилго тодорхойлох, стратегийн зорилго зорилтыг дэвшүүлэх түүний шалгуур үзүүлэлтүүдийг гаргах, байгууллагын бүтцийн уялдаа, стратегийн зураглал гаргах гэсэн алхмуудын хүрээнд суурь ойлголтуудыг авсан практик ач холбогдолтой сургалт боллоо.
Сэтгэгдэл үлдээх