Цэс Close

Төрийн ордонд оюутнууд цалинтай дадлага хийх бололцоотой хөтөлбөр зарлагджээ

Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөрийн 3 ба түүнээс дээш түвшний оюутнуудад зориулсан “Нээлттэй парламент” дадлагажигч хөтөлбөрийг энэ сарын 16-ны өдрөөс хоёрдугаар сарын 25-ны өдрийг хүртэл зохион байгуулах гэж байна.

Оюутнууд хөтөлбөрт хамрагдсанаар хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онол-практикийн мэдлэгээ дээшлүүлэх, УИХ-ын гишүүд, албан хаагчид, бусад салбарын оюутан залуустай харилцаа холбоо тогтоох, УИХ-ын Байнгын хороодын өдөр тутмын болон Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах юм.

Хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагчаар УИХ-ын даргын 2024 оны 331 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газар, хамтран зохион байгуулагчаар УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын оюутны холбоо тус тус ажиллах юм.

Хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнууд Open Parliament 2025 линкээр нэвтэрч, мэдээллээ энэ сарын 13-ны өдрийн дотор ирүүлэх боломжтой.

Зохион байгуулагчид хөтөлбөрт хамрагдах хүсэлт ирүүлсэн оюутнуудын материалтай танилцаж, оюутан тус бүрийг 1-5 оноогоор дүгнэн эхний 100 оюутныг шалгаруулж, хөтөлбөрт хамруулах бөгөөд дадлагажигч оюутнуудад ажилласан хугацааны цалин, сертификат олгох юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах