Цэс Close

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас зохион байгуулсан “Шил ажиллагаа”-ны тайлан, мэдээлэл оруулах талаарх сургалтад холбогдох албан хаагчид хамрагдлаа

Төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран “Шил ажиллагаа”-ны тайлан, мэдээлэл оруулах талаарх сургалтад нээлттэй мэдээллийн системийг хариуцан ажилладаг холбогдох албан хаагчдыг хамруулж, шаардлагатай мэдээ, мэдээллийг авлаа.

Сургалтын зорилго нь Нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, “Шил ажиллагаа”-ны эрх зүйн орчинтой танилцуулах, мөн shilen.gov.mn цахим хуудсанд улирал, хагас жилийн тайлан, мэдээллийг оруулах, шинэчлэхтэй холбоотой мэдлэг, арга зүйг олгох явдал байв.

Сургалтад оролцогчид “Шил ажиллагаа”-ны тайлан, мэдээллийг цаг тухайд нь ил тод байршуулснаар иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.

May be an image of text

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах