Цэс Close

Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг үлдээв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэн, гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар санал хураах ажиллагаа болж дууслаа. Ингэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан саналын дагуу саналыг цаасаар авч буй авсан аж.  Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ-ын гишүүдийн олонхи хүлээн авсан бол УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг авч үлджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах