Т.Дүүрэн: Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлын 129 гэрчилгээ олгоод байна
COVID-19 өвчний улмаас Монгол Улс төдийгүй дэлхийн олон улс орнууд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай нүүр тулж байгаа билээ.
Энэ цаг үед МҮХАҮТ-аас аж ахуйн нэгжээ хамгаалах Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг хэрхэн олгож буй талаар МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнгээс тодрууллаа.
- Шинэ коронавирусийн өвчлөлтэй холбоотойгоор дэлхий нийтэд эдийн засгийн асуудал тулгамдаж буй энэ үед бизнес эрхлэгч, ААН-үүдэд хүнд цохилт болж байгааг та бүхний хийсэн судалгаа харуулж буй. Энэ үед танхимын зүгээс аж ахуйн нэгжүүдээ хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа вэ?
- Аливаа гэрээ хэлэлцээрт Давагдашгүй хүчин зүйлийн заалт тусгагдсан байдаг.
Энэ нь гэрээг зөрчсөн хэрэг бус, харин давагдашгүй хүчин зүйл болж буй хугацаанд тухайн аж ахуйн нэгжид алданги, торгууль төлөхгүй байх нөхцөлийг олгож буй хэрэг юм.
Манай аж ахуйн нэгжүүд одоогийнх шиг ийм хүндрэлтэй нөхцөлд орж байгаагүй учраас тус заалтыг байдаг л нэг заалт мэтээр ойлгож ирсэн байж болно. Өөрөөр хэлбэл, бэлтгэн нийлүүлэгчээс хамаараад жилд 50 орчим гэрчилгээ л олгогддог байв.
Харин коронавирустэй холбоотойгоор хөл хорио тогтоосон энэ үед, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай үйлчилгээний байгууллагууд Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авахаар ихээр хандаж байна.
- Энэ нь ААН-ээ дэмжсэн ажил болсон байх. Одоо ч гэсэн хөнгөлөлттэйгөөр уг гэрчилгээг олгож байгаа юу?
- Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журмын дагуу энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн МҮХАҮТ аж ахуйн нэгжүүдээс хүсэлт хүлээн авч ажиллаж байна. Дээр хэлсэн хугацаанд гэрчилгээний хураамжийг чөлөөлсөн. Одоо харин үндсэн үнээрээ гэрчилгээ олгож байгаа.
- Өнөөдрийг хүртэл хүсэлт авсан гэж байна. Нийт хэчнээн хүсэлт ирж, хэдэд нь гэрчилгээ олгосон талаарх дүн гарсан болов уу?
- Тийм ээ гарсан. Өнөөдрийн байдлаар нийт 199 хүсэлт хүлээж авснаас 129 хүсэлтэд гэрчилгээ олгоод байна. Харин 17 хүсэлтэд татгалзсан хариу өгсөн бөгөөд нэмэлт материал шаардсан 112 хүсэлт бий.
Бид тухайн ААН үнэхээр давагдашгүй нөхцөл байдлаас болж үйл ажиллагаа нь доголдож байна уу, эсвэл өөр шалтгаанаас доголдчихоод гэрчилгээ авах гээд байна уу гэдгийг нь сайтар судалсны эцэст гэрчилгээ олгох эсэхээ шийддэг.
Зарим аж ахуйн нэгжийн хувьд нотлох баримтаа дутуу авч ирчихээд гэрчилгээ шаардах тохиолдол гарч байна. Хүсэлт гаргагчид бүрдүүлж буй нотлох баримт буюу компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, холбогдох гэрээ зэргийг хуулбарлан нотариатаар баталгаажуулж, хүсэлт гаргахдаа хавсарган өгөх шаардлагатай.
Мөн хүсэлтийг тухайн байгууллагыг итгэмжлэхгүйгээр төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд гаргах ёстойг анхаарах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.
Click here to change this text
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх