Цэс Close

УИХ-д эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлбэл шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн төлөөллөөрөө топ 30 орны тоонд орох боломжтой

Шийдвэр гаргах үйл явцад тэгш төлөөллийг хангахын төлөөх амлалтад улс төрийн 10 нам өчигдөр гарын үсэг зурсан. Энэхүү үйл явдал нь улс төрийн тавцанд эмэгтэйчүүдийн тэгш төлөөлөлтэй байх хүчин чармайлтыг монголын ард түмэн ялангуяа эмэгтэйчүүдэд  бодитойгоор баталгаажуулж байгаа явдал юм. Энэ нь ирэх сонгуулиар үндэсний ба орон нутгийн түвшинд эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэхэд гол алхам болох аж.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Илейн М.Конкиевич “Олон улсын парламентын холбооны мэдээгээр 2023 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсын Их Хуралд 17 эмэгтэй гишүүн байгаа бөгөөд  энэ үзүүлэлтээрээ 186 улсаас 134 -д эрэмблэгдэж байна. Энэ үзүүлэлтийг өөрчилбөл ямар дүр зураг гарах вэ. Хэрэв энэ үзүүлэлтийг 30 хувьд хүргэвэл Монгол Улсын чансаа 134 дүгээр байрнаас 65 дугаар байр луу шилжинэ. 35 хувьд хүргэх юм бол 186 орноос 46-д эрэмблэгдэнэ. Харин 45 хувьд хүргэж чадах юм бол Монгол Улс 29 дүгээр байр хүртэл урагшлах юм. Хэрэвзээ Монгол Улсын Их Хурлын гишүүдийн 40 хувийг эмэгтэй гишүүдээр бүрдүүлбэл Монгол Улс дэлхийн хэмжээнд шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн төлөөллөөрөө топ 30 орны тоонд орох боломжтой байна. Энэ нь зөвхөн Монгол Улсын чансааг олон улсын түвшинд ахиулаад зогсохгүй Монголын нийт хүн амын 51 хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн дуу хоолой, тэдний эрхийг үндэсний хууль тогтоох байгууллагад тэгш төлөөллөөр хангах тухай асуудал юм. Энэ нь Монгол Улсын бодлого, зохицуулалт хууль тогтоомжийг илүү тэгш хүртээмжтэй, тогтвортой, эрх тэгш байлгах тухай асуудал юм” хэмээн Монгол Улсын Их хурал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Койка олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форумын нээлтэд хэлсэн үгэндээ дурдлаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах