Цэс Close

УИХ-ын гишүүн Д.Ганбат Хөгжлийн банкны Хянан шалгах түр хороонд орж ажиллана

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.

УИХ-аас дөрөвдүгээр сарын 15-нд Хөгжлийн банкны асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулсан. Уг тогтоолоор баталсан хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс энэ сарын 17-нд Улсын Их Хурлын даргад ирүүлжээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг эцэслэн баталж, Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэмжээ.

Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлт саатсан. Иймд УИХ-аас Хянан шалгах түр хороо байгуулсан юм.

Тус банкнаас зээл авсан, төрийн өмчит болон хувийн хэвшлийн 12 томоохон зээлдэгчийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм. Эдгээр зээлдэгч нийт 1.2 их наяд төгрөгийн багц зээл авчээ. Үүнээс 213 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулсан байна.

Монголбанкнаас акт тогтоож, нэмж эдгээр 12 зээлдэгчид 721 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулахыг шаарджээ. Гэвч энэ дагуу эрсдэлийн санг байгуулах боломжгүй гэж Хөгжлийн банкны удирдлагууд мэдээлсэн.

Тус банк энэ онд нэг их наяд гаруй төгрөгийн өр, төлбөрийг барагдуулахаар төлөвлөжээ. Ингэснээр чанаргүй зээлийн хэмжээ оны эцсээр 30 хувьд хүрэх боломжтой гэж тооцоолсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах