Цэс Close

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Узбекистан улсад ажлын айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан   Бүгд Найрамдах Узбекистан Улсад 2025 оны Хоёрдугаар сарын 06-ны өдрөөс, 2025 оны Хоёрдугаар сарын 09-ны өдрүүдэд ажлын айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлалын хүрээнд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаанд эх орноо төлөөлөн оролцох юм. Түүнчлэн  Бүгд Найрамдах Узбекистан Улсын  “Технопарк” ХХК,  “Артель” үйлдвэр, Самарканд мужийн аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагаатай  танилцаж, туршлага солилцоно.

Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Р.Төр-Од болон Гадаад харилцааны яам, Эдийн засаг хөгжлийн яамны төлөөлөл, Бизнес эрхлэгчдийн төлөөлөл  багтаж байна.

Энэ удаагийн ажлын айлчлал нь Монгол-Узбекистан хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг нээх зорилготой юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах