УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхийлөгчтэй уулзахдаа юу тохиров
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхийлөгчтэй уулзахдаа юу тохиров
МАН, МАХН хоёр нэгдэх сураг дуулдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ нь хоёр хуваагдсан АН, АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээр яригдаж буй одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшихийг санаархагч С.Ганбаатар нарын хувьд таагүй мэдээ. Саяхан С.Ганбаатар хэвлэлийн хурал зарлаж, Сү.Батболдыг баахан “матав”. Олон нийт түүнийг ээлжит шоугаа хийж байна гэлцлээ. Хэвлэлийн хурлын үеэр С.Ганбаатар “Хэзээ нэгэн цагт би Ерөнхийлөгч болно” гэсэн хачирхалтай үг унагав. Эх сурвалжийн мэдээллээр С.Ганбаатар гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж тохироо хийсэн гэх. Өмнөх сонгуулиар хоорондоо өрсөлдсөн хоёр юу ярьж, тохирсон нь олны анхаарлыг татах нь дамжиггүй. Өмнөх сонгуулиар С.Ганбаатар олон санал авч одоогийн Ерөнхийлөгчийг онхолдуулангаа алдсан шүү дээ. Тэгвэл энэ удаа тэд хамтдаа МАН-ын нэр дэвшигчийг унагахын төлөө, МАН-ын нэр хүндийг унагах ажиллагаанд хамтрахаар ярьсан гэнэ. Энэ удаа нэр дэвшихгүй алгасвал Ерөнхийлөгчийн зүгээс С.Ганбаатарт ямар хариу бэлэг амласан бол. Улс төрөө гэж.
Сэтгэгдэл үлдээх