Цэс Close

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэх дэд хорооны хуралдаан эхэлжээ

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхэлсэн байна.

Тус дэд хорооны хуралдаанаар Хөгжлийн Банктай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж буй.

Өнгөрөгч Лхагва гарагт халдашгүй байдлын дэд хороо дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан. Уг хуралд тус дэд хорооны дарга Н.Энхболд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцоогүй юм.

Хуралдаанд дээрх гишүүдийг нэрсийн дарааллаар нэг нэгээр нь оруулан дэд хорооны гишүүд асуулт асууж, тайлбар авсан. Гэсэн ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй.

Тэгвэл УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд өнөөдөр ажилдаа ирж, хурлаа үргэлжлүүлж байна.

Дэд хорооны хурлын дараа Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороодоор уг асуудлыг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах