Цэс Close

УИХ-ын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжлээ

УОК-оос нийслэлд 3 хоногийн хөл хорио тогтоогоод байна. Энэ дагуу УИХ-ын үйл ажиллагаа цахим горимд шилжиж байна. Тухайлбал 10 цагаас эхлэн ажлын хэсэг, чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаанууд цахим хэлбэрээр явагдана.

Өнгөрсөн хавар УИХ-ын дэгийн тухай хуульд цахим хуралдааны дэгийн нэмэлт өөрчлөлтийг оруулсан бөгөөд энэ дагуу УИХ-ын үйл ажиллагаа төрийн ордоны 5 танхимд хуваагдах болно. Мөн ирэх өдрүүдэд Монгол улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 30 жилийн ойн арга хэмжээ болох байсан ч дээрх арга хэжмээнүүдийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Мөн Төринй ордонд өнгөрсөн хавраас эхлэн тогтоосон хорио цээрийн дэглэм хэвээр үргэлжилж байгааг мэдээллээ. Тодруулбал иргэдийг хүлээж авах ажил зогссон бөгөөд хэвлэл мэдээллийн ажилтнуудыг түр журмын хүрээнд хязгаарлалтайгаар нэвтрүүлэхээр болжээ.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах