УИХ-ын 2021 оны намрын чуулган Баасан гарагт нээлтээ хийнэ
Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд буюу Баасан гарагт эхэлнэ. Намрын ээлжит чуулганаар нийт 72 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр тогтоолын төсөлд нэр зааж оруулсан байна. “Ковид-19″ цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүр хэлэлцэхээр тогтоолын төслийн хоёр дахь заалтад тусгажээ.
1/ Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл/Шинэчилсэн найруулга/;
2/ Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
З/ Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
4/ Байгаль орчны багц хуулийн төсөл;
5/ Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
6/ Газрын багц хуулийн төсөл;
7/ Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
8/ Газрын тосны тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
9/ Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
10/ Гаалийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
11/ Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
12/ Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлелт оруулах тухай хуулийн төсөл;
13/ Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
14/ Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
15/ Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төсөл;
16/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
17/ Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
18/ Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;
19/ Иргэний нисэхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
20/ Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
21/ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, мансуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
22/ Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл;
23/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
24/ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
25/ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
26/ Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
27/ Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
28/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
29/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
30/ Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
31/ Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
32/ Нийтэд тустай үйл ажиллагааны тухай хуулийн төсөл;
ЗЗ/ Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенцийн 56 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан 2016 оны протоколд нэгдэх тухай” хуулийн төсөл;
34/ Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрт (АЕТР)-т нэгдэх орох хуулийн төсөл;
35/ Өрсөлдөөний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
36/ Саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийн төсөл;
37/ Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
38/ Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
39/ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
40/ Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл;
41/ Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
42/ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
43/ Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл;
44/ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
45/ Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төсөл;
46/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
47/ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
48/ Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
49/ Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
50/ Хийн хоолойн тухай хуулийн төсөл;
51/ Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
52/ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
53/ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
54/ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
55/ Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөл;
56/ Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
57/ Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;
58/ Хууль тогтоомжийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
59/ Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл;
60/ Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
61/ Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл;
62/ Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
63/ Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
64/ Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
65/ Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
66/ Шүүх байгуулах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
67/ Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай хуулийн төсөл;
68/ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
69/ Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
70/ Эрдэс баялгийн салбарын ил тод байдпын тухай хуулийн төсөл;
71/ Эрх зүйч, хууль сахиулагч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын тухай хуулийн төсөл;
72/ Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.
Сэтгэгдэл үлдээх