УИХ: Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татахгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ.
Энэ дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн Баасан гарагт хуралдаж Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзжээ. УЛмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах шаардлагагүй гэж үзлээ.
Сэтгэгдэл үлдээх