Цэс Close

Украины Ерөнхийлөгч В.Зеленский АНУ-д айлчиллаа

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдентай уулзахаар Вашингтон хотноо иржээ. Энэ нь түүний өнгөрсөн хоёрдугаар сард Оросын довтолгоо эхэлснээс хойш хилийн чанадад хийж байгаа анхны айлчлал болж байгаа юм. Үүнтэй холбогдуулан олон улсын хэвлэлүүдэд В.Зеленский Конгресст үг хэлж магадгүй гэсэн мэдээлэл цацагдаад байна.

Орос-Украины хооронд үүссэн дайны нөхцөл байдлаас шалтгаалаад Украйны Ерөнхийлөгч В.Зеленский Киев дэх ажлын өрөөнөөсөө дэлхийн удирдагчидтай байнга утсаар болон дүрсээр ярьсаар ирсэн юм.

Гэхдээ хилийн чанад дахь гэнэтийн энэхүү айлчлал нь Украинд цэргийн тусламж дэмжлэг үзүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа АНУ-тай харилцаагаа илүү гүнзгийрүүлж, цаашдын тусламж дэмлэгийн талаар нухацтай яриа өрхүүлэх зорилготой хэмээн олон улс судлаачид таамаглаж байгаа аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах