Цэс Close

Улстөрчдийн эерэг рейтингийг У.Хүрэлсүх, сөрөг рейтингийг Д.Сумъяабазар тэргүүлжээ

Судалгааны “Мек” төв ээлжит судалгаагаа танилцуулжээ. Судалгааг Улаанбаатар хотод оршин суудаг 804 иргэнээс энэ сарын 07-10 өдрүүдэд санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэж утсаар авсан байна. 

Түүврийн хамгийн сонирхолтой хэсэг нь “Үйл ажиллагаа нь таалагддаг ба таалагддаггүй улстөрчдийн рейтингийн жагсаалт” юм. Энэ нь энгийнээр улстөрчдийн эерэг болон сөрөг буюу анти рейтингийн эрэмбэ юм. Жагсаалтыг өмнөх саруудын үзүүлэлттэй нь харьцуулан гаргажээ.

Судалгаанаас харвал “Үйл ажиллагаа нь тааллагддаг” улстөрчдийн рейтингийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, харин “Үйл ажиллагаа нь таалагддаггүй” улстөрчдийг Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүлжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах